|
Төрийнхөө их баяр наадамд зургаан удаа тvрvvлж, тvмэн олны магнайг тэнийлгэн баярлуулсан домогт шарга
азарга энэ жилийн Vндэсний их баяр наадамд уралдсангvй. Тод манлай Эрдэнэчулуун уяачийн уяанд шарга азарга хоцорч, зартай хурдан хvлгийн туурайн тоосыг харж баясах гэсэн мянга мянган наадамчид сэтгэл дундуур vлдлээ. Төрийнхөө их баяр наадамд зургаан удаа тvрvvлж, тvмэн олны магнайг тэнийлгэн баярлуулсан домогт шарга азарга энэ жил Vндэсний их баяр наадамд уралдсангvй. Тод манлай Эрдэнэчулуун уяачийн уяанд шарга азарга хоцорч, зартай хурдан хvлгийн туурайн тоосыг харж баясах гэсэн мянга мянган наадамчид сэтгэл дундуур vлдлээ. Хvй долоон худгийн торгон ногоон дэвжээг тоосоороо мялааж, олны сэтгэлийг баярлуулдаг энэ сайхан ажнайн тухай Япончууд баримтат кино хvртэл хийж, сэтгэл хөндvvрлэм тvvх өгvvлсэн энэ кино Азийн олон оронд цацагдаж байсан удаатай. Малын зах бараадаж амьдардаг малчин залуугийн эхнэр элэгний хvнд өвчин тусч, цагаан гvvний саам уулгахаар шарга унагаа дагуулсан гvvг адуунаасаа барьдаг. Зуны халуун наранд нялх унага нь хатчихна гэж өрөвдсөн бvсгvй гvvний сvvг өөрөө ууж чадалгvй унаганд нь өгсөөр эцэст нь өөрөө нас эцэслэдэг тухай энэ кинонд гардаг аж. Харин эхийнхээ сvvг бvтэн хөхсөн шарга унага зартай хурдан хvлэг болж, наадамд тvрvvлж байгааг ч япончууд кинондоо дvрсэлсэн юм гэнэлээ. Гунигтай ч гэсэн энэ тvvх vнэний хувьтай. Тод манлай уяач Эрдэнэчулууны гэргий элэгний хvнд өвчнөөр өвдөж, яарч сандарсан уяач маань шарга азаргаа тухайн vед мөнгөтэй, бэлтэй, бас моринд элэгтэй гэгдэж байсан”Мон-Уран”-ы Наранхvvд өндөр vнээр зарж, эхнэрээ Бээжинд эмчлvvлсэн ч гэсэн амийг нь аварч чадаагvй. Энэ цагаас хойш Тод манлай уяачийн шарга азарга Мон-Ураны Наранхvvгийн нэр дээр цоллуулж, харин Эрдэнэчулуун уяачийн уяан дээр байдаг болсон тухай уяачид ярьцгаадаг. Олны дунд домог мэт яриа, бас бахархал, баяр хөөр дагуулсан шарга азарга энэ хавар Дvнжингаравын их хурдад уралдаж, хөлөө гэмтээсэн гэнэ. Мон-Ураны Наранхvv шарга азаргыг Германд аваачиж эмчлvvлсэн ч банкны барьцаанд байгаа хөрөнгө, мөнгөнийх нь жагсаалтанд шарга азарганы нэр орчихсон яваа учраас уралдуулаагvй гэдэг яриа уяачдын дунд тарчихсан байна. Саяхан л Олимпийн аваргуудад тэрбум, тэрбумаар нь мөнгө төгрөг өгч, бас хотын төвийн газар наймаалж, Дvнжингарав нэртэй том худалдааны төв байгуулна гэж ярьж байсан Мон-Ураны Наранхvv өнөөдөр дампуурлаа зарлачихаад байгаа “Анод”, “Зоос” банкинд их хэмжээний өртэй. Зөвхөн Анод банкинд гэхэд л 50 гаруй тэрбум төгрөг өгөх ёстой гэдгийг олон нийт мэдэж байгаа. Харин тvмний хайртай шарга азарга банкны барьцаанд байж байгаад олон хvн сэтгэл дундуур байна. |