|
| Харьцуулсан судалгаа
Монгол улсын газар нутгийн хаанаас ч гэсэн хиймэл дагуул ашиглан хөдөө орон нутагт зохиож байгаа спортын уралдаан тэмцээн, нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа, мэдээ, мэдээллийг V-SAT ашиглан шууд дамжуулан хүргэх боломжоороо бусад телевизээс давуу талтай.
Бид энэ давуу талаа ашиглан Дэлхийн телевизийн түүхэнд анх удаа архелогийн үнэт олдворыг нээн илрүүлэх үйл явцыг газар дээрээс нь BBC болон Дэлхийн мэдээллийн олон сувгууд мөн http://www.gobi-treasure.com/ сайтаар онлайнаар шууд дамжуулан хүргэсэн юм.
Энэ өдөр мэдээллийн хөтөлбөр Улаанбаатар хотоос гадна 21 аймагт Инфо үндэсний мэдээллийн сүлжээ байгуулж, орон нутгийн мэдээллийг багцлан өдөр тутам дамжуулж байна. Мөн сонин хэвлэлүүдэд нийтлэгдсэн сонирхолтой мэдээллүүдээс тоймлон хүргэдэг””Фокус пресс”, Улс төр, нийгмийн салбарт болж байгаа хууль бус үйлдлүүдийг ёгтлон хүргэдэг “Но-той но-цтой” мэдээ үзэгчдийн хүсэн хүлээдэг булан болж чадсан.
ТВ9 телевизийн спортын хөтөлбөр нь удаа дараагийн судалгаагаар хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгээр шалгарч байгаа билээ. Эдгээр шууд дамжуулан хүргэсэн тэмцээн уралдаанаас товч дурдвал:

Баянхонгор аймагт зохиогдсон Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 370 жилийн ойн даншиг наадмыг 780 гаруй км-ээс шууд
Германы Берлин хотноо болсон Хатан хаан спорт хөнгөн атлетикийн 12 дахь удаагийн ДАШТ-ийг 9 өдрийн турш шууд,
Голландын Роттердам хотод болсон жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах XXVI тэмцээнийг 5 өдрийн турш шууд
Италын Милан хотод болсон XV удаагийн сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 12 өдрийн турш шууд
Данийн Хернинг хотноо болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 7 өдрийн турш шууд
Хонгконг улсад зохиогдсон Зүүн Азийн V-р наадмыг 8 өдрийн турш шууд дамжуулан үзүүлж үзэгч, спорт сонирхогчдын талархалыг хүлээсэн юм.
Өнөөдөр америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн 2009-2010 оны улирлын тоглолтыг 2-р сувгаараа бүрэн эхээр нь шууд дамжуулан үзүүлж байгааг сагсан бөмбөг сонирхогч залуучууд шимтэн үзэж байна
Мөн наадмаас наадмын хооронд зохиогдох улсын болон аймаг цэргийн алдар цолтой бөхчүүдийн оролцсон нийт 64 барилдааныг Монголын Үндэсний Бөхийн Холбоо, ТВ9 телевизийн хамтын гэрээний дагуу шууд дамжуулан хүргэж
Телевизийн оргил цаг голдуу ажил хэрэгч хүмүүст хандаж 16 цаг, 19 цаг, 21 цагуудад “Энэ өдөр” болсон үйл явдлын мэдээллийн хөтөлбөр, бусад гэрээт нэвтрүүлгүүд нь байнгын үзэгчидтэй, олны таашаалыг хүлээсэн нэвтрүүлгүүд болж чадсан бөгөөд долоо хоногийн 92 цагийн турш бусад төрлийн сонирхолтой нэвтрүүлгүүпдийг бэлтгэн хүргэж байна.Түүнчлэн киноны хувьд нэгэнтээ монголын үзэгчдийн сонирхлдыг татдаг олон ангит кино болон Америкийн уран сайхны шинэ сэргэг кинонууд үзүүлж байна.Монголын Хэвлэлийн Хүрээлэнгээс гаргасан 2003 оны Мониторинг судалгаагаар ТВ-9 Телевизийн спортын болон хөгжмийн нэвтрүүлгүүдийг түлхүү үздэг гэсэн мэдээлэл байдаг.ТВ-9 телевизийн нэвтрүүлгүүдийн өнгө төрх, чанар чансаа сайжирч, студиэс дамжуулдаг нэвтрүүлэг болон шоу арга хэмжээнүүдийг ихэвчлэн шууд нэвтрүүлдэг нь өөрийн үзэгчидтэй арилжааны телевиз болоход нөлөөлсөн гэж үздэг. Эфирийн соёл, этика, эстетика-г бас нэгэн шалгуураа болгон ажилладаг тул манай телевиз, телевиз үзэх чадвартай бүх хүрээг хамарч байна. |