|
|
|
|
|
Бодлого, өнгө төрх
ТВ-9 телевизийн таних тэмдэг буюу лого нь улбар шар өнгийн дэвсгэртэй, тоон бэлэгдлийн хувьд гараг эрхис, зан заншил, монголын шашны үйлтэй голдуу холбогддог 9-ийн тоог цоолж хийсэн зуувин тэмдэг.үзэгчдийн хүрээг тэлэх арга ажиллагааны болон бодлогын хувьд авч буй арга хэмжээ:
- Энэрэнгүй буюу буддын шашны сургаалийг сүсэгтэн олонд ойртуулсан
- Шилдэг буюу аль нэг телевизийн сэдэж гаргаагүй цоо шинэ нэвтрүүлгийн санаа, төсөл хэрэгжүүлэн ажиллах
- Олон нийтэч буюу үзэгчдийн дунд хот хөдөө гэж зааглан, маркетингийн томоохон судалгаа гаргаж цаашид байнга зах зээлийн бичил судалгаа хийн ажиллах
- өдрийн турш үзэгчидтэй байхыг эрхэм болгосон
- шуурхай хүртээмжтэй бодит байх
- мэдээллийг тэнцвэртэй өгөх
- хөдөө орон нутгийн үзэгчдэд нэвтрүүлгээ хүргэх
- зар сурталчилгаа төлбөрт нэвтрүүлгийн хувьд орон нутагт дангаар цацаж, үнийн монополийг хадгалж байгаа МҮТВ-ээс хол ялгаатай, уян хатан тариф тогтоох чиглэлтэй байна.
- Олон нийтэч байр сууринаас үргэлж шинэ соргог, өргөн цар хүрээтэй мэдээллийг шаарддаг үзэгчиддээ таны телевиз гэсэн уриан дор мэргэжлийн түвшинд уран бүтээл хүргэх зорилготойгоор ажиллаж байна.
|
|
|
|
|
|
|
|