TV8

Responsive image

Улсын баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа

2015-04-06

Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооны даргаар Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг, Хурдан морины салбар хорооны даргаар, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Үндэсний сурын салбар хорооны даргаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Шагайн салбар хорооны даргаар Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Тохижолт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны даргаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал, Төрийн ёслол үйлчилгээний салбар хорооны даргаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Хэв журмын салбар хорооны даргаар ЦЕГ-ын дарга Р.Чингис, Урлаг, соёлын салбар хорооны даргаар, БСШУ-ы дэд сайд Ч.Төмөрбаатар, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооны даргаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил нар ажиллахаар болсон байна.

Үндэсний их баяр наадам болоход гурван сарын хугацаа буй ч салбар хорооны дарга нар хариуцлага зохион байгуулалт сайтай, уялдаатай ажиллахыг Шадар сайд зөвлөлөө. Ойрын хугацаанд салбар хорооны хурлаа зарлан хуралдуулж, хариуцсан ажилтайгаа газар дээр нь очиж танилцан хийх ажлын төлөвлөгөө болон төсвөө Ажлын хэсэгт энэ сарын 15-наас өмнө ирүүлэхийг үүрэг болголоо. Мөн ард иргэдээ тав тухтай наадамлуулахын төлөө сэтгэл гарган ажиллаж, өнөөдрөөс эхлэн Үндэсний их баяр наадмыг өнгөртөл ээлжийн амралт авахгүй ажиллахыг салбар хорооны дарга болон гишүүдэд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх даалгасан юм.

tv9.mn


Холбоотой мэдээ