TV8

Responsive image

Өсвөрийн тамирчид сагсан бөмбөгөөр өрсөлдөж байна

2015-04-07

СТО-нд өсвөрийн сурагчдын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.Тус тэмцээнийг БЗД-ийн засаг даргийн санаачлагаар нийслэлийн хэмжээнд зохион явуулдаг, хүүхэд залуучуудын хүсэн хүлээдэг томоохон тэмцээний нэг болсон юм. Ерөнхий боловсролын лигийн тэмцээнээс шалгарсан баг тамирчид Польш,Герман улсад багаараа очиж,нөхөрсөг тоглолтыг хийхээс гадна,тэмцээн уралдаанд оролцох эрхтэй болно.

Тэмцээнд 21 сургуулийн 42 багийн 500 гаруй тамирчид оролцож байна. Сурагчдын лигийн тэмцээн энэ сарын 25-ны өдөр өндөрлөж аваргуудаа тодруулна. Энэ жил сурагчдын лигийн тэмцээнд оролцох баг тамирчид нэмэгдсэн, мөн шилдэг тоглогчидтой багууд олон байгаа нь өрсөлдөөнийг улам хурцлаж байлаа. Энэхүү тэмцээнд 2014 онд аваргалж байсан баг амжилтаа бататгах, харин аваргын төлөө тоглоод мөнгө, хүрэл медаль авсан багууд даагаа нэхэх тоглолтыг тун удахгүй үзүүлнэ  гэдэгт тэмцээнийг зохион байгуулагчид итгэлтэй байна.

tv9.mn


Холбоотой мэдээ