TV8

Responsive image

Цасан шуурганы улмаас 2 хүний амь эрсэджээ

2015-04-07

Таван зуу гаруй тээврийн хэрэгсэл цасанд боогдож,  2300 орчим толгой мал хорогджээ

Өнгөрөгч сарын 31-ээс энэ сарын 5-ны өдөр хүртэл нийт нутгаар цасан шуурга шуурч нөхцөл байдал хүндэрч зам даваа хаагдаж, хүн, мал төөрч алга болсон тохиолдлууд гарлаа. Нийтдээ  есөн аймгийн нутаг дэвсгэрээс 138 иргэн сураггүй алга болж хоёр иргэн осгож нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Нийт нутгаар орсон цасан шуурганы улмаас есөн аймагт нөхцөл байдал хүндэрч зарим зам даваа хаагдаж хүн, мал алга боллоо. Есөн аймгийн 45 сумын нутаг дэвсгэрээс 138 иргэн сураггүй алга болжээ. Шуурганы улмаас хоёр иргэн осгож нас барсан харамсалтай хэрэг гарсан бол  мөн Багануур дүүрэг болон Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт тус бүр нэг иргэн төөрч одоог хүртэл  эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Шуурганд төөрсөн хүмүүсийн биеийн байдал сайн байгаа ч зарим  хүмүүсийн  хацар, хамар, хуруу зэрэг нь их хэмжээгээр  хайрагдсан байжээ.  Шуурганы улмаас 2300 орчим толгой мал хорогдож хөдөө орон нутгийн замд төөрсөн, цасанд боогдсон 500 орчим автомашин 2000 гаруй  иргэнийг аварчээ. Энэ мэт байгалийн гамшиг болохыг анхааруулсаар байтал ийнхүү нэг цаснаар ийнхүү хохирол амсаж байгаа нь иргэдийн хайхрамжгүй байдалтай бас холбоотой юм. Увс аймгийн Бөхмөрөн, Өмнөговь, Наранбулаг сумын цасанд боогдсон 684 айл, өрхөд 652 шуудай мод, 44 тонн өвс, 10 тонн тэжээл, гурван тонн нүүрс, Булган аймгийн Гурванбулаг суманд 600 боодол өвсийг тус тус хүлээлгэн өгсөн.

tv9.mn


Холбоотой мэдээ