TV8

Responsive image

МНН-аас П.Пүрэвсүрэнгийн нэрэмжит санг байгуулахаар болжээ

2015-04-07

МНН-ын гишүүд болон дэмжигч сонгогчдын зүгээс намын анхны гишүүдийн нэг төрийн шагналт зохиолч П.Пүрэвсүрэнгийн нэрэмжит санг байгуулах санал гаргажээ. Энэхүү сан нийгэмийн шударга ёсыг тогтоох болон байгаль хамгаалах үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдэх юм байна.

МНН-ын  гишүүд дэмжигч сонгогчдын зүгээс намын анхны гишүүдийн нэг төрийн шагналт зохиолч П.Пүрэвсүрэнгийн нэрэмжит санг байгуулахаар болжээ. Сангийн үйл ажиллагааны гол чиглэл нь нийгэм, улс төрийн асуудал болон байгаль хамгаалах нийгмийн шударга ёсыг тогтоох үйл ажиллагаанд зориулагдах юм байна.

Пүрэвжавын Пүрэвсүрэн нь МНН-аас эрхлэн гаргаж байсан “Ертөнц” сонины эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд эх орны сэдэвт “Өшөө шувууны хараал” зэрэг өгүүллэгүүд болон “Тавилан зууны цэцэг” зэрэг туужийн 20 гаруй зохиол хэвлүүлсэн юм. МНН 25 жилийнхээ ойн баярын хүрээнд ард түмэн улс орон руу чиглэгдсэн шат дараатай олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаагын нэг нь  энэ сан байгуулах юм аа гэдгийг онцолж байна.

tv9.mn


Холбоотой мэдээ