TV8

Responsive image

Автомашины үнэ 1-1,5 саяар буурчээ

2015-04-07

Цагаан сараас хойш  автомашины үнэ бага зэрэг хямдраад байна. Ялангуяа "Toёота приус" маркийн автомашины үнэ хямдарчээ. Гэсэн хэдий ч иргэдийн худалдан авах чадвар муу байгаагаас машины борлуулалт бага байна

Хөлтэй хүн бүр машин хөлөглөх болсон цаг. Нэг үеэ бодвол машины бизнес цэцэглэж, Япон, Өмнөд Солонгос, АНУ-аас машин импортолж, нэлээдгүй хэсэг хүмүүс энэ наймаа руу хошуурсан. Гэтэл санхүүгийн хямралын шуурганаар эдгээр наймаачид ихээр өртөж байна.  Машины үнээ 300-1 сая төгрөгөөр хямдруулсан ч худалдан авагчгүй өдөртөө 1-2 хүн ирж л машины үнэ сонирхож байгаа гэнэ. Ерөнхийдөө өдөр тутам ийм л байдалтай болоод удаж байгаа тухай ярьж байна.

Энэ мэтчилэн  дөрөв таван сарын турш нэг ч машин заралгүй өнөөдрийг хүрсэн жишээ байна. Нэг хэсэг нь байраа барьцаанд тавиад энэ наймаа руу орсон ч гайтай хямрал дайраад машин нь зарагддаггүй ээ. Банкинд мөнгөө төлж чадахгүй, улмаар байр ч үгүй болох дээрээ тулсан наймаачин анх оруулж ирсэн үнээс нь ч хямдхан худалдсан сурагтай. Цагаан сарын баярын дараанаас автомшины үнэ бага зэрэг хямдраад байна. Ялангуяа "Toёота приус" маркийн автомашины үнэ хямдарчээ. Машин худалдаалах цэгүүдээр  техникийн зах дээр он залуутай “Приус” маркийн машин дээд тал нь 13.500.000 төгрөгөөр зарагдаж байсан бол харин одоо ченжүүд худалдан авагчтайгаа тохироод 10.000.000 төгрөгөөр худалдаалж байна. Энэ мэт худалдан авагчгүй машины худалдаачид аргаа барахдаа үнээ буулгаад ч иргэд өнөө маргаашийн талхаа авах ч мөнгөгүй туйлджээ.

tv9.mn


Холбоотой мэдээ