TV8

Responsive image

Говь-Алтай аймгийн хэмжээгээр энэ хавар нэг сая гаруй эх мал төллөнө

2015-04-07

Өнөөдрийн байдлаар мал ид төллөж, 1700 гаруй мал хорогдсон мэдээлэл байна.  Нийт төллөх хээлтэгчийн 445 мянга буюу ингэ 2536, гүү 1116, үнээ 2254, хонь 170266, ямаа 269410 төллөж ботго 2525, унага 1111, тугал 2237, хурга 169658, ишиг 268274 бүгд 443805 төл 99.6 хувиар бойжиж байна. Аймгийн хэмжээнд хамгийн олон малтай Дэлгэр сумд хамгийн олон буюу 56936 төллөж байгаа бол малынхаа тоогоор хоёрт ордог Тонхилд хамгийн цөөн буюу 4312 мал төллөөд байгаа ажээ. Бугат, Төгрөг, Хөхморьт, Цогт, Чандмань, Шарга сумд төлийн хорогдолгүй байна. Аймгийн хэмжээгээр 1777 төл хорогдсон мэдээтэй байна. 

tv9.mn

 


Холбоотой мэдээ