TV8

Responsive image

Оны тэргүүний аж ахуйн нэгжээр шалгарлаа

2015-04-07

Говь-Алтай аймагт хөдөө аж ахуйн чиглэлээр 100 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна. Тэдний нэг нь Тайшир сумын “Газрын өгөөж-Хуримт” хоршоо юм. Газар тариалан, мал аж ахуй хоршин эрхэлдэг энэ хоршоо улаан хальст сармис, халтар арвай зонхилон тариалж нутгийн шилдэг нэрийн бүтээгдэхүүн болох “Халтар арвайн гурил” үйлдвэрлэн орон нутгийнхаа хэрэгцээг ханган Улаанбаатар хотод сүлжээ дэлгүүрүүдээр худалдан борлуулдаг болжээ. Үүний зэрэгцээ 3 сортын төмс, бусад хүнсний ногоо ч тариалдаг байна. Мөн мал аж ахуй эрхэлж сүргийнхээ үүлдэр угсааг нь сайжруулж хоршооны гишүүдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэхэд ихээхэн анхаардаг байна. Одоо тэд бог малынхаа төлийг бүрэн хүлээн аваад байгаа ажээ. Хоршооны даргаар Улсын тэргүүний тариаланч Сайханжаргал ажилладаг бөгөөд Монголын ХАА-н хоршоологчдын үндэсний холбооноос  тус хоршоог “Оны тэргүүний аж ахуйн нэгж”-ээр шалгаруулж өргөмжлөл нэг сая төгрөгөөр шагнасныг аймгийн ХААХҮХ-ны дарга Дашдэлэг гардуулж өглөө.

tv9


Холбоотой мэдээ