TV8

Responsive image

Валютын нөөцийн шавхагдлыг алтаар нөхнө

2015-04-07

Валютын нөөцийн хомсдол эрх баригчдын толгойны өвчин болоод байна. Тйимээс валютын нөөцийг бүрдүүлэх зорилгоор 15-20 тонн алт олборлох төлөвлөгөөг баталсан. Ингэснээр алт олборлогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлэн, урьдчилгаагүй зээл олгохоор болсон юм.

                              

2005 онд түүхэн рекордыг тогтоож байсан алтны олборлолт 24.5 тонн гэх үзүүлэлтийг зааж байлаа. Энэхүү амжилтад дөхүүлэхийн тулд алтны бизнес эрхлэгчдийг санхүүгээр дэмжин, олборлоогүй байгаа алтыг нь бүртгэн авч зээл олгох нөхцөлийг хүртэл бүрдүүлж байгаа юм. 68 хувийн татвар, өсөн нэмэгдэх рояальтигаас болоод нуугдмал байдалд шилжсэн компаниудыг ил болгохын тулд, шавхагдаж байгаа валютын нөөцийг ойрын хугацаанд нэмэгдүүлэхийн тулд ийнхүү алт олборлогчдыг бэлэн мөнгөөр төрөөс тэтгэнэ. Эрх баригчдын толгойн өвчин болсон валютын ханшийн савлагааг бууруулахад ойрын үед хөрөнгө оруулагчдыг татах учиртай. Олон улсад итгэл алдсан монголчууд дээрх гарцыг сонгохоос илүү алтны олборлолтыг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан юм.

2015 онд 20 тонн  алт олборлох мөрөөдлийг ерөнхий сайд нь албан ёсоор мэдэгдсэн. Өнгөрсөн онд 13.8 тонн алт олборлосон бол энэ жил 6 тонноор нэмэгдүүлэх том зорилтыг тавьчихлаа. Энэхүү зорилтдоо хүрэхийн тулд төв банк, арилжааны банкуудыг татан оролцуулж байгаа юм. Дээрх үйлдэл үйл ажиллагаа явуулж байгаа 60 орчим аж ахуйн нэгжүүдийн сонорт хүрч, тонн тутмыг нь 1100 ам.доллараар үнэлэхийн зэрэгцээ алтны шороон ордуудыг урт нэртэй хуулиас гаргахын тулд эхнээс нь стратегийн ордод хамааруулсан. Томоохон мөрөөдлийн 4/1-ийг “Сентьера голд” дангаараа бүрдүүлнэ. Тиймээс л эдийн засгийн эргэлтэд яаралтай оруулах шаардлагыг ч тавьж байна.  

tv9.mn


Холбоотой мэдээ