TV8

Responsive image

Хүүхдүүд террорист халдлага үйлдэх гэж байсан байна

2015-04-07

 “Бритиш Полис” буюу Их Британи улсын цагдаагийн хүчнийхэн тус улсын хоёр өсвөр насны хүүхдүүдийг баривчилсан байна. Өнгөрсөн ням гарагт хойд Английн нутгаас террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан өсвөр насны хоёр хүүхдийг баривчилсан талаар “Би Би Си” агентлаг мэдээллээ. Нэг нь 14 настай байсан бөгөөд Блаэкбүрн хотод өнгөрсөн мягмар гарагт баривчилсан. Харин нөгөө нь 16 настай охин байсан бөгөөд  Манчестерт баасан гарагт баривчилсан гэж цагдаа нар мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар хүүхдүүдийг ирэх сарын 28 хүртэл барьцаагаар чөлөөлсөн тухай цагдаа нар мэдэгдсэн. Өсвөр насны 14-хөн  настай хүүг террорист халдлага үйлдэхэд бэлтгэж байсан гэж буруутгасан. Баримт нотолгоогоор илчлэгдсэн. Түүний хийсэн олон төрлийн цахилгаан хэрэгслүүд нь хүүгийн гэмт халдлага үйлдэхийг завдаж байсан гэх үндэслэлийг батална гэж цагдаа нар үзэж байна. Харин 16 настай охиныг хам хэрэгтнээр татаад байгаа аж. Их Британид өнгөрсөн жил хоёр ч удаа томоохон хэмжээний халдлага болсон. Мөн тус улсын иргэд хэт даврагчидтай нэгдсээр байгаа нь эрх баригчдыг түгшээж байна. Тиймээс Иран болон Сири улсаас эргэж ирж байгаа хүмүүст гол анхаарлаа төвлөрүүлж байгаа юм. Их Британийн Аюулгүй байдлын албанаас тус улсын 600 орчим иргэн исламын хэт даврагч бүлэгт элссэн талаар мэдээлж байсан. Мөн тэдний талаас илүү нь эх орондоо эргэн ирсэн гэж тус байгууллага мэдэгдсэн байна.

tv9.mn


Холбоотой мэдээ