TV8

Responsive image

Чех улсын Ерөнхийлөгч АНУ-ын Элчин сайдыг “зэмлэв”

2015-04-07

Чех улсын Ерөнхийлөгчийг ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин ирэх сарын 9-нд болох Ялалтын баярын параданд оролцох урилга өгсөн. Тэгвэл Чехийн ерөнхийлөгч Милош Земан ирэх сард Москвад болох дэлхийн II дайны “Ялалтын баяр”-т албан ёсоор оролцохоор болсон гэдгээ мэдэгдсэн. Харин Чех улсад суугаа АНУ-ын элчин сайд Эндрю Шапиро Чехийн ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлалыг шүүмжилж, баярт нь очихгүй байхыг зөвлөж байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын элчин сайд Эндрю Шапиро энэ талаар “Европын холбооны орнуудаас Чехийн ерөнхийлөгч ганцаараа Москвад болох “Ялалтын баяр”-т оролцохоор болсон нь хачин үйлдэл” хэмээн ярьжээ. АНУ-ын элчин сайдын энэ үгэнд Милош Земан ихэд дургүйцэж улмаар АНУ-ын элчин сайд Эндрю Шапирог Чехийн ерөнхийлөгчийн ордонд орохыг хориглосон байна. Милош Земан түүнийг “Вашингтонд суух Чехийн элчин сайд АНУ-ын ерөнхийлөгчид хаана айлчлал хийхийг заана гэхэд төсөөлөх ч үгүй байна. Аль нэг улсын элчин сайд миний гадаад айлчлалыг шүүж, заахыг би зөвшөөрөхгүй. Аливаа зүйл хэр хэмжээндээ байх нь зохистой” хэмээн хариу хэлжээ. Европын холбооны орнууд Украины зөрчил хямралын улмаас ОХУ-ын нийслэлд болох дэлхийн II дайн дууссаны баярт оролцохоос татгалзаж байгаа. Чехийн ерөнхийлөгч нь бэлэгдлийн үүрэгтэй талаар эх сурвалжууд мэдээлсэн.  Гэхдээ Милош Земан 2013 онд шууд сонгогдсон Чехийн анхны төрийн тэргүүн. Тэр ч утгаараа ОХУ-ын хүндлэлийг албан үүргээ хүлээлгэн өгтлөө дээдлэх болно гэдгээ илэрхийлж байсан удаатай.

tv9.mn

 

 


Холбоотой мэдээ