TV8

Responsive image

Олимпийн таеквондогийн 2015 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө

2015-04-09

Олимпийн таеквондогийн 2015 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны заалнаа 2 хоногийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 28 байгууллагын 260 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 жинд өрсөлдөж аваргуудаа тодруулсан байна. Хөдөө орон нутгаас Баян-Өлгий, Увс, Гов-Алтай, Хөвсгөл, Архангай зэрэг аймгийн шигшээ багийн тамирчид өрсөлдлөө. Тэмцээнээс шалгарч эхний найман байрт орсон тамирчид ирэх 9-р сард Улаанбаатар хотноо болох Монголын хүүхдийн спортын 4-р их наадамд өрсөлдөх эрхээ хүртлээ.

Монголын олимпийн таеквондогийн холбооны өсвөрийн шигшээ багийн тамирчид энэ сарын 11-17-ны өдрүүдэд Тайвань улсын Тайпей хотноо болох өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх  бол пара шигшээ багийн тамирчид мөн энэ хотноо болох Ази тивийн аварга шалгаруулах олимпийн оноо цуглуулах тэмцээнд өрсөлдөх аж. Өнөөдрийн байдлаар олимпийн таеквондонгийн төрлөөр Ази тивийн 43, Европийн 50, Африк тивийн 50, Америк 44, Далайн орнуудын 19 нийт 206 орны 90 сая хүн хичээллэж байна гэсэн судалгаа гарчээ. Энэхүү спорт нь Сиднейн олимпийн наадмаас эхэлж олимпийн наадмын хөтөлбөрт багтсан бол Саяхан Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болсон олон улсын паралимпийн их хурлаар пара таеквондогийн төрлийг 2020 оны Токиогийн  олимпийн наадмын хөтөлбөрт оруулжээ.

tv9.mn


Холбоотой мэдээ