TV8

Responsive image

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан барилдаанд Монгол Улсын арслан Н.Батсуурь түрүүллээ

2015-04-09

Ардчилсан хувьсгал үүсч хөгжсөний 25 жилийн ойн нэрэмжит улс аймгийн цолтой 224 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд Монгол Улсын арслан Ганхуяг, Мөнхбаатар, Батсуурь, Бүрэнтөгс, улсын гарьд Гончигдамба, Монгол Улсын заан Санчир, Батмөнх, Соронзонболд, улсын харцага Өсөх-Ирээдүй, Оюунболд тэргүүтэй 224 бөх зодоглолоо.

Барилдааны шөвгийн дөрөвт улсын заан Батмөнх, улсын арслан Оюунболд нар шалгарч өвдөг шороодсон бол  Монгол Улсын арслан Батсуурь улсын арслан Гончигдамбыг өвдөг шороодуулж түрүү бөхөөр тодорлоо. Мөн өдрийн барилдаанд улсын арслан 4, гарьд 2, заан 3, харцага 8 улсын начин цолтон 25 цэргийн арслан 67 болон аймгийн заан, начингууд зодоглож шилдэг сумын заан шинэ залуу бөхчүүд багтаж барилдаагүй. Нэгийн даваанд улсын начин Ёндонсамбуу, Цогтжаргал, Бүрэнбаатар нарын начингууд өвдөг шороодсон юм. Түрүү бөхөөр тодорсон Батсуурь арслангийн хувьд Цагаан сарын барилдаанаас хойш ийнхүү хоёр түрүү нэг их шөвөгт үлджээ.

tv9.mn


Холбоотой мэдээ