TV8

Responsive image

Волейболын идэрчүүдийн УАШТ үргэлжилж байна

2015-04-09

МВХ-ноос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг өсвөр идэрчүүдийн УАШТ-н энэ сарын 4-ны өдөр Буянт-Ухаа спортын ордонд эхэлсэн. Тус тэмцээн нь энэ сарын 11-ний өдөр аваргуудаа тодруулна.Тэгвэл уг тэмцээний шигшээ тоглолтонд өрсөлдөх шилдэг 8 баг тодорсон байна.

Баруун, зүүн, төв, хангайн бүсийг хамран зохион байгуулагдаж байгаа идэрчүүдийн УАШТ-нд эрэгтэй эмэгтэй нийт 32 багийн 350 гаруй тамирчид оролцож байна. Энэхүү тэмцээнээс шалгарсан тамирчдаас баг бүрдүүлэн хүүхдийн спортын 5-р их наадамд оролцох эрхийг өгөх юм. Шигшээ наймд охидын ангилалд Говьсүмбэр, Дундговь, Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ, Баянхонгор аймгийн багууд, мөн БЗД-ийн 21-р сургууль, “Хилчин” спорт хорооны баг шалгарсан бол хөвгүүдээс Дорнод, Дундговь, Өмнөговь, “Хасу Мегастарс”, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Ховд гэсэн багууд шалгарч, хүүхдийн спортын V наадамд оролцох эрхээ авсан байна. Медалийн төлөөх тоглолтууд 4-р сарын 10, 11-нд болно.
 

Энэ жил багууд жигд сайн тоглолтыг үзүүлж байгаа нь манай улсад волейболын спорт эрчимтэй хөгжиж байгааг харууллаа. Мөн МВХ эрэгтэйчүүдийн зүүн азийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх 5-р сарын 10-наас 15 хооронд зохион явуулахаар болсон нь манай улсын тамирчдад эх орныхоо дэвжээн дээр медаль авах бас нэгэн боломжийг олгож байгаа юм.Өмнө нь Монгол улсад Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн 2 удаа болж байсан түүхтэй.

tv9.mn


Холбоотой мэдээ