TV8

Responsive image

Өсвөрийнхөн гимнастикаар өрсөлдлөө

2015-04-09

УБ хотын аварга шалгаруулах хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн  эхэллээ.Тэмцээнд бага насанд 10 багийн 240, дунд насанд 10 багийн 120, ахлах насанд 9 багийн 72 нийт 420 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөж эхэллээ. Өнөөдрийн тэмцээнд 97-р сургуулийн тамирчид манлайлж  спортын дэд мастер, спортын мастер зэрэг цолтон шинээр төрлөө.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээний зорилго нь хүүхэд залуучуудын дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, сургууль бүрээс гимнастикийн алдартай тамирчдыг төрүүлэн гаргах зорилттойгоор 1970 оноос өнөөдрийг хүртэл 45 дахь жилдээ зохиогдож аваргуудаа тодрууллаа.

tv9.mn


Холбоотой мэдээ