TV8

Responsive image

”Харцага” 11 дараалсан хожил байгууллаа

2015-04-09

“Ригс” гараандаа хэд хэдэн өөрчлөлт оруулж, Золжаргалыг сэлгээнд суулгаж, өмнөх тоглолтонд бэртлийн улмаас тоглоогүй Нямбаяр гараанд гарсан байлаа. Харин “Харцага” уламжлалт тавтаа гаргасан байсан юм. Тоглолтын эхнээс “Харцага” багийн довтолгоо сайн байж D.Rambo, S.Pledger нар сайн тоглолтоо гаргаж байлаа. Харин “Ригс”-ээс Бадрах, Золжаргал нарын холын зайн шидэлтүүд онооны зөрүүг холдуулалгүй барьсаар байсан юм. Эхний хагаст 10 гаруй онооны давуу байдлыг өөрсөддөө бий болгосон “Харцага” тоглолтоо үргэлжлүүлсээр онооны илүү байдлаа хадгалан, эхний хагасыг дуусгасан юм. Харин 2-р хагаст “Ригс” тэс өөр тоглолт гаргаж эхэлсэн. Тэдний хамгаалалт сайн байснаас гадна, довтолгоонуудаа ээлж дараалан амжилттай болгож, тооны зөрүүг тун богино хугацаанд ойртуулж чадсан. Улмаар 3-р үе тэр чигтээ “Ригс”-ийнх байсан гэхэд болно. “Харцага”-аас D.Rambo, S.Pledger, Нэмэхбаяр нарын холын шидэлтүүд байндаа тусахгүй байснаар “Ригс” 4-р үеийг оноо ойрхон эхлүүлсэн. Улмаар 4-р үед багууд тэнцүүхэн тоглолт гаргаж байсан бөгөөд “Харцага”-аас чухал үед S.Pledger хэрэгтэй оноонуудыг хувийн ур чадвараар авч байсан нь багт нь том тус болсон юм. Харин “Ригс” эцсийн мөчид шийдвэр гаргалтаа бага зэрэг буруу хийснээр 85:83 харьцаатай хожигдол хүлээж, цувралыг “Харцага” баг 2:0 тэргүүлж эхэллээ. Тус тоглолтонд “Харцага”-аас S.Pledger, D.Rambo нар тус бүр 23 оноог авсан бол Одбаяр 9, L.Smith 8, Болортулга, Дөлгөөн нар 7 оноог авсан байна. Харин Золжаргал 20 оноогоор багаа тэргүүлсэн бол Өрнүүнбилэг 17, W.Giddings 15, C.Moore 12 оноо, 18 самбар, Бадрах 11 оноо авч, жигд тоглолт үзүүлсэн ч харамсалтай нь хожигдол хүлээлээ. Хоёр багийн цувралын дараагийн тоглолт ирэх лхагва гарагт явагдана.


Холбоотой мэдээ