TV8

Responsive image

АНУ-д цагаан арьст цагдаа дахин хүүхдийн аминд хүрлээ

2015-04-09

Өнгөрсөн оны 8-р сарын 9-нд АНУ-ын Фергусон хотод гарсан үймээний үеэр цагдаагийн ажилтан Даррен Вилсон 18 настай Майкл Брауныг буудан хороосон хэрэг гарсан билээ. Тэрээр “Буудалцааны үеэр Майкл Браун биедээ ямар нэгэн зэвсэггүй байсан ч Вилсоны бууг авахыг завдсан учраас буудахаас өөр арга байгаагүй” гэж тайлбар өгч хэргээс мултарсан. Энэ үйл явдлаас болж асуудал ундарсан. Энэ хэргийн дараа энгийн иргэд "Арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан" гэсэн лоозон барьж жагсаж байсан билээ. Тэгвэл өнгөрөгч бямба гаригт дахин нэг цагдаа өнгөт арьст залууг буудан хөнөөсөн хэрэг гарсныг “Нью-Йорк таймс” мэдээлж “Ройтерс” агентлаг уламжилсан юм. Түүнийг буудсан цагдаа мэдүүлэгтээ "Тэр миний өөдөөс эсэргүүцэл үзүүлж, миний бороохойг булаасан. Бас буу авах гэж оролдсон" гэсэн тайлбар өгсөн. Гэвч зэргэлдээх байшингийн оршин суугчдын гар утасны бичлэгээр цагдаа худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдсон аж. Энэ хэрэг явдлын дараа цахим хуудсуудаар "Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл хэрээс хэтэрлээ" хэмээн бичиж эхэлжээ. Өнөөдөр АНУ-ын долоон муж улсад албан ёсны жагсаал эхлэх гэж байна. Цагдаагийн удирдлага бие бүрэлдэхүүнийг өөрчлөх, бүтцийн асуудал конгрессийн хэмжээнд яригдах нь бололтой.

tv9.mn


Холбоотой мэдээ