TV8

Responsive image

Грек улсын Ерөнхий сайд ОХУ-д айлчилж байна

2015-04-09

Крым ОХУ-д нэгдсэний дараа Европын холбоо ОХУ-ын эсрэг  эдийн засгийн хориг авсан билээ. Хариуд нь Москва барууны хүнсний бүтээгдэхүүний импортонд хориг тавьж хариугаа авсан гэхэд хилсдэхгүй. Гэхдээ Оросын засгийн газар барууны хүнсний бүтээгдэхүүний импортын хоригоос Грек зэрэг хэд хэдэн орныг чөлөөлөхөөр хэлэлцэж буйг хөдөө аж ахуйн сайд Николай Фёдоров мэдээлсэн удаатай. Нөгөөтэйгүүр Грекийн шинэ засгийн газар Европын холбооноос зээлсэн мөнгөн дүнг эргүүлэн төлөхгүй гэсэн байр суурьтай байгаа талаар өгүүлсэн билээ. Тэгвэл ОХУ-д Грекийн Ерөнхий сайдтай уулзаж заавар зөвлөгөө авах гэсэн харилцан тохиролцоонд хүрэх гэсэн айлчлал ч байхыг үгүйсгэхгүй юм. Афины санхүүгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас ОХУ-д айлчилж байна. Тэрээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй Украинаас болж муудсан хоёр орны харилцааг хэлэлцэх гэнэ. Грекийн ерөнхий сайдыг Москвад ирсэн даруй Европын холбооны парламентын дарга Мартин Шульц түүнд Оросын эсрэг хоригийг зөрчихгүй байхыг сануулжээ. Грек нь өнгөрсөн 8-р сараас хойш Европын холбоо болон олон улсын валютын сангаас мөнгөн тусламж аваагүй байгаа юм. Үүний дээр Грек ирэх пүрэв гаригт  олон улсын валютын санд 448 сая еврогийн эргэн төлөлт хийх ёстой. Учир нь дэлхийн II дайныг өдүүлсэн нацист эзлэн түрэмгийлэлд бэлдэхийн тулд Герман  Грекээс 279 тэрбум орчим евро авсан өртэй хэмээн Афин үзэж байгаа юм.

tv9.mn


Холбоотой мэдээ