TV8

Responsive image

Царнаевыг шүүхээс цаазаар авах ял оноолоо

2015-04-09

АНУ-ын Бостон хотод марафон гүйлтийн тэмцээний үеэр бөмбөг дэлбэлж, 40 хүний амийг хөнөөн 260 хүнийг шархдуулсан Докар Царнаевт Масачусетсын шүүх цаазын ял оноосныг “Ройтерс” агентлаг мэдээллээ. Түүнд 30 гаруй үндэслэлээр хэрэг үүсгэн шалгасан бөгөөд цаазын ял хамгийн тохиромжтой гэж үзсэн байна. Тэрээр 2013 оны зун Бостон хотод халдлага үйлдэж, алан хядах ажиллагаа зохион байгуулсан юм. Одоо 21 настай Докар Царнаев цаазын ял сонссоны дараа шүүх бүрэлдэхүүн түүнийг хохирогчдын ар гэрээс уучлалт гуйхыг шаардсан ч тэрээр татгалзжээ. Хэрэг 2013 оны 4-р сард үйлдэгдсэн төдийгүй амиа алдсан гурван хүний нэг нь насанд хүрээгүй байсан юм. Царнаев тус хэргийг хоёулаа үйлдсэн байдаг. Харин түүний ах халдлагын үеэр цагдаагийн ажилтнуудад буудуулсан бөгөөд хэргээ ганцаараа хариуцаж байгаа нь энэ. Шүүх хурал өчигдөр эцсийн шийдвэрээ танилцуулсан. Үүний өмнө бүтэн хоёр жилийн турш Царнаевт холбогдох хэргийг хянан хэлэлцэж, хэд хэдэн удаа хойшлуулсан юм. Түүнийг хүн төрөлхтний эсрэг, АНУ-ын ард түмний эсрэг гэмт хэрэг өдүүлсэн гэж буруутгасан байна. 

tv9.mn


Холбоотой мэдээ