TV8

Responsive image

Европын төв банк 60 тэрбумын бонд авчээ

2015-04-09

Европын төв банк 60 тэрбумын бонд авчээ. Тодруулбал, Европын Төв банк мөнгөний зөөлөн бодлогынхоо хүрээнд өнгөрсөн 3-р сард нийт 60 тэрбум еврогийн бонд худалдаж авсан байна. Худалдан авалтын дийлэнхийг буюу 47.4 тэрбум еврог Засгийн газрын бонд худалдаж авахад зарцуулжээ. Эдгээр бондын эргэн төлөгдөх дундаж хугацаа нь 8.5 жил байгааг Европын Төв банкнаас мэдээллээ. Евро бүсэд дефляцийн эрсдэл бий болсон учраас Европын Төв банкны Ерөнхийлөгч Марио Драги мөнгөний зөөлөн бодлого баримталж, ирэх оны 9-р сар хүртэл 1.1 их наяд еврогийн үнэт цаас худалдан авахаар төлөвлөсөн. Энэ бодлого нь эргээд эдийн засагт эергээр нөлөөлж эхэлснийг Марио Драги онцолжээ. Харин Германы Төв банкны тэргүүн Йенс Вайдман зэрэг зарим бодлого тодорхойлогчид үүнийг шаардлагагүй алхам гэж үзсэн хэвээр байгаа. Нөгөөтэйгүүр эдийн засгийн дараагийн давалгаанд бэлдэж байгаа талаар Азийн эдийн засагчид таамаглаж байна.

tv9.mn


Холбоотой мэдээ