TV8

Responsive image

Хятадын химийн үйлдвэрт гарсан гал унтраагүй байна

2015-04-09

Химийн үйлдвэр учраас галыг унтрааж чадахгүй байгаа гэсэн тайлбарыг одоо болтол өгсөөр байгаа юм. Хятадын зүүн хэсгийн Фужиан мужийн Чанжоу хотын  химийн үйлдвэрт өнгөрсөн даваа гарагийн шөнө хүчтэй дэлбэрэлт болж, их хэмжээний гал гарсан билээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, ослын газарт 800 орчим гал унтраах албаныхан, 131 гал унтраагч машин ажилласан байна. Мөн дэлбэрэлтийн үеэр 19 хүн шархдан эмнэлэгт хүргэгджээ. Хятадын хэвлэлүүд уг дэлбэрэлтийг сүүлийн хоёр жилд гарсан химийн үйлдвэрийн хоёр дахь том осол гэж мэдээлж байгаа юм. Өнгөрсөн 2013 оны 7-р сарын 30-нд Чанжоу хотын  үнэрт нүүрс устөрөгчийн үйлдвэрт дэлбэрэлт болж байжээ. Харин өнгөрсөн даваа гарагийн дэлбэрэлт 50 километрийн зайтай газарт ч мэдрэгдэж байсан гэнэ. Дэлбэрэлтийн шалтгааныг шатахуун хадгалах савны гадуур урссан тосноос үүдэлтэй гэж үзэж байна. Дэлбэрэлтэд 20 мянган куб метрээс илүү багтаамжтай газрын тос хадгалах агуулах өртжээ. Чанжоу хотын химийн үйлдвэрт хуванцар сав болон мяндсан утас үйлдвэрлэхэд хэрэглэгддэг  параксилол гэдэг химийн шатамхай, хорт хавдар үүсгэгч шингэн бодис үйлдвэрлэдэг байсан юм байна. Ямартай ч Хятадын химийн үйлдвэрт гарсан гал унтраагүй байна.

tv9.mn

 


Холбоотой мэдээ