TV8

Responsive image

Йеменд өгсөн агаарын цохилтонд 37 хүн амиа алдсан байна

2015-04-10

Йеменд өгсөн агаарын цохилтонд 37 хүн амиа алдсан байна. Йемений баруун нутагт Саудын Араб ба түүний холбоотнуудын өгсөн агаарын цохилтын улмаас 37 хүн амиа алдаж, 80 гаруй хүн шархадсан байна. Бөмбөгдөлтийн үеэр сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр шатаж дэлбэрсний улмаас ийм олон хүн хохирчээ. Саудын Араб нь лалын шашинт хэд хэдэн улс болон АНУ-ын дэмжлэгтэйгээр Йемений босогчдын эсрэг байлдааны ажиллагааг өнгөрсөн сарын 26-нд эхлүүлсэн юм. Одоохондоо Саудын Арабын цэргийн нисэх хүчин агаараас цохилт өгснөөр хязгаарлагдаж байгаа. Йемений босогчдыг бөмбөгдөх, пуужингаар харвахад 100 орчим онгоц оролцож байгаа гэсэн тоо судалгаа бий.  Ямартай ч Арабын нэгдэл хэмээн өөрсдийгөө тодорхойлоод байгаа Саудын араб тэргүүтэй 10 гаруй улс орнуудын эвсэл Йемений Курд шашинтай босогчдын эсрэг агаарын цохилт өгсөөр байгаа. Тэгвэл өчигдөр өгсөн агаарын цохилтын үеэр 37 хүн амиа алдсан байна.

tv9.mn


Холбоотой мэдээ