TV8

Responsive image

“ИСИС”-ийн хакерчид Францыг хакердаж, Германы онгоцыг сөнөөсөн бололтой

2015-04-10

Францын томоохон телевиз болох “TV-5 Monde” болон бусад 11 телевизэд кибер халдлагад өртсөн. Тухайн үед гэнэтхэн телевизийн сувгууд удирдлагагүй болж, дүрсийг нь тасалсан байна. Телевизүүд нэгэн зэрэг хакердуулсан учир “фэйсбүүк” хуудас ашиглан үзэгчдэд мэдээллээ хүргэжээ. Уг явдлын дараа дотоодын кибер аюулгүй байдлын газар болон, тагнуулын газар шалгаж эхэлсэн байна. Албаныхны мэдээлж байгаагаар хэт даврагчдын лалын бүлэглэлийнхэн буюу “ИСИС”-ийн хакерчид Францыг хакердаж, Германы онгоцыг сөнөөсөн бололтой. Өмнө нь болсон Шарли Эбдогийн хэрэгтэй холбогдуулан ийм явдал болсон байж магадгүй талаар “CNN” мэдээлсэн. Тэгвэл Францын нутаг дэвсгэр Альпийн нуруунд сүйрсэн “Germanwings” компанийн “Airbus A320” онгоцыг гаднаас хакердуулсан байх магадлалтай  талаар албаны эх сурвалжууд мэдээлсэн. Агаарын тээврийн компанийн захирал Мэтт Андерсон "Онгоцыг хоёрдугаар нисгэгч санаатай осолдуулаагүй, хакердуулсан байх магадлалтай" хэмээн “Financial Times” сонинд ярьсан. Онгоцны осолд тус компанийн нисгэгч Андре Любицыг буруутгаад байгаа. Онгоцны жолоодлогын системийг программ эвсэл цахилгаан соронзон шугамыг ашиглан хакердсан байх боломжтой талаар албаны хүмүүс мэдээлж, ИСИС-ийн хакерчид үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэжээ. Хакерчдын хаягийг ИСИС-ийн байгаа нутаг дэвсгэрээс удирдсан талаар зарим нь мэдэгдэж байгаа юм байна.

tv9.mn

 

 


Холбоотой мэдээ