TV8

Responsive image

Италийн Милан хотод буутай этгээд халдлага үйлджээ

2015-04-10

Италийн Милан хотод буутай этгээд халдлага үйлджээ. Тодруулбал, Италийн Ламборди мужийн Милан хотод зэвсэгт этгээд гурван хүн буудан хороосон хэрэг гарчээ. Гэмт этгээд Милан хотын Хууль зүйн ордны гадаа халдлага үйлдсэн байна. Алуурчин Клаудио Жиардиело халдлага үйлдсэн даруйдаа цагдаа нарт баригджээ. Тэрээр мотоцикльтой барилгын гадуур өнгөрөхдөө гэмгүй иргэд рүү гал нээсэн талаар гэрчүүд мэдээлсэн.  Түүний анхны байцаалтын тухай цагдаагийнхан мэдээлэл өгсөн юм. Гэмт этгээд шүүх танхимын ажилтан хуульч мэргэжилтэй эрийг хөнөөх зорилготой байсан талаар хэлжээ. Халдлагын дараа хэвлэлүүд дөрвөн хүний амь эрсдсэн гэсэн боловч буруу мэдээлэл цацсан бололтой. Мөн эх сурвалжуудын мэдээлснээр Жиардиелогийн зэвсэгт халдлага удаан хугацаанд бэлтгэгдсэн байсан гэдгийг өгүүлсэн. Гэмт этгээдийг халдлага үйлдээд зугтсаны дараа эрэн сурвалжилж, Милан хотоос 25 км-ийн зайд Монза тосгоны Вимеркатын цагдаа нар баривчилсан байна. Ямартай ч Итали улсын Милан хотод буутай этгээд гурван хүний амийг хөнөөсөн хэрэг гарсан байна. Энэ хэргийг цагдаагийн ажилтнууд шалгаж байгаа бөгөөд хэрэг Милан хотын хууль зүйн ордны гадаа гарчээ.

tv9.mn


Холбоотой мэдээ