TV8

Responsive image

“Монгол Let Me In-2” шоуны бүртгэл эхэллээ

2015-06-18

Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр 2014-2015 онд “ТВ-9” телевиз “Би өөрөө гоо сайхан” буюу “Монгол Let Me In” шоу нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж ялагч  эмэгтэйг БНСУ-ын “Банобаги” гоо сайхны эмнэлэгт 100 сая төгрөгийн мэс заслыг үнэ төлбөргүй хийж өгсөн юм. Тус төслийг үргэлжлүүлэн “Монгол Let Me In-2” шоу нэвтрүүлгийг дахин хийхээр болжээ. “ТВ-9” телевиз Солонгосын нэр хүндтэй “Гранд” гоо сайхны эмнэлэгтэй хамтран ажиллах гэнэ. Мөн энэ удаад хоёр азтай бүсгүйг 100 хувь өөртэй итгэлтэй төгс эмэгтэй болоход нь туслах юм байна. Бүртгэлд хамрагдах эмэгтэйчүүд 20-30 насны хэт таргалалттай болон, гаднах төрхөндөө сэтгэл хангалуун бус байдаг зэрэг шаардлагад нийцэх ёстой юм. Бүртгэл энэ сарын 18-25-ныг хүртэл явагдах бөгөөд 88005991 утсаар холбогдож болох юм.

tv9.mn


Холбоотой мэдээ