TV8

Responsive image

АНУ-д оюутны байрын тагт унаж, 5 хүн амиа алджээ

2015-06-18

Өмнө нь ийм зүйл огт тохиолдож байгаагүй бөгөөд тус улсын эх баригчид энэ асуудлыг анхааралдаа авч, асуудлыг нэг мөсөн шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн. АНУ-ын Калифорни мужийн Беркли хот дахь оюутны нийтийн байрны 4-р давхрын тагт нурж, таван оюутан нас барж, найм нь гэмтжээ. Дублины Гадаад хэргийн сайд таван ирланд оюутан Берклид төрсөн өдрийн баярт оролцож байхдаа ийнхүү амиа алдсаныг мэдэгдсэн байна. Калифорнийн албаны эх сурвалж мэдээлэхдээ, Берклид тагт нурсны улмаас зургаан хүн амиа алдаж, долоон хүн гэмтсэн гэжээ. Өнгөрсөн мягмар гаригт тус мужийн захирагч Том Бейтс хэвлэлийн бага хурал дээр “Энэ нь Берклийн хувьд хамгийн харанхуй өдөр байлаа” хэмээн хэлсэн байна. Мөн тэрээр “Дахин ийм харамсалтай явдал тохиолдохгүй гэх баталгаа байхгүй, бидэнд маш том анхааруулга өглөө” хэмээн нэмж хэлжээ. Цагдаагийнхан орон нутгийн цагаар 01 цагийн орчим ослын дуудлага хүлээн авчээ. АНУ-ын “NBC” агентлагийн салбар “KNTV” телевизээр дамжуулснаар гэмтсэн хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа аж. Тагт нурсан шалтгаан одоогоор тодорхойгүй, цагдаагийнхан албаны хүмүүсийн хамт ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж буй юм байна.

tv9.mn


Холбоотой мэдээ