TV8

Responsive image

Хөрөнгө оруулагчид Грект мөнгө хаяхыг хүсэхгүй байна

2014-12-29

Евро бүсийн орнууд Грекийн санхүүгийн хямралд ямар ч арга хэмжээ авч чадахгүй байна. Зээл аваад авсан зээлээ эргэлдүүлэх биш хувааж идэх жишээний байхад хөрөнгө оруулагчид Грект итгэх итгэл алдарсан гэж хэвлэлүүд онцолж эхэлсэн байна Европын орнууд санхүүгийн хамгийн хүнд байдалд байгаа Грек улсын нөхцөл байдлыг авч үзэн, санхүүгийн тусламж үзүүлэх бүрт итгэлийг нь алдаж, өгсөн мөнгийг нь үрэн таран хийж ажилгүй баян айлын хүүхэд шиг байгаа Грек улсыг шүүмжилж эхэллээ. Өөрөө хэлбэл Грек нь өөрсдийн санхүүгийн чадамжийг алдахаас гадна бусдын итгэлийг хөсөрдүүлсэн учраас хөрөнгө оруулагчид болон Евро бүсийн орнууд Грект тусламжийн гараа сунгах хүсэлгүй байгааг эдийн засгийн болон санхүүгийн мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Нөхцөл байдал ийм дээрээ тулсан учир Европын холбооны гишүүн орнууд хуралдаж Грекийн хүндрэлийг шийдвэрлэж, дараа нь цааш алхах төлөвлөгөөний талаар ярилцах хэрэгтэй болов. Мөн Грекийн парламентийн үйл ажиллагаа гацаанд орж, улсын төсөв бүр утгаа алдсан гэдгийг мэргэжилтнүүд үзэж байгаа. Одоогоос хоёр жилийн өмнө Грекийн хувьд хүнд нөхцөл байдалд орж бусдыгаа хойш нь татаж байсан бол өнөөдөр Украинд нэмэгдэх төлөвтэй байна. Ирэх жилүүдэд ямартай ч Евро бүсийн орнууд Грект хөрөнгө оруулалт санхүүгийн тусламж үзүүлэх нь юу л бол. Үүний ард Итали Испани зэрэг орнууд байгааг ч зарим эх сурвалжууд онцоллоо.


Холбоотой мэдээ