TV8

Responsive image

Жеб Буш АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болжээ

2015-06-18

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийн дүү Жеб Буш 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах Намаас албан ёсоор өрсөлдөхөөр болсон тухайгаа мэдэгдлээ. АНУ-ын Флорида муж улсын захирагчаар ажиллаж байсан Жеб Буш өчигдөр /06.15/ Майамид болсон цуглааны үеэр Америкийг хөгжлийн зөв урсгалд нь оруулахаа олны өмнө амласан юм. Түүнчлэн тэрбээр Флорида мужийн захирагчаар ажиллаж байхдаа олж авсан туршлагаа улс орныг удирдахад ашиглана гэв. Сануулахад Жеб Буш нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэр бүлийнхээ гурав дахь гишүүн болж байна. Өмнө нь түүний аав Жорж Герберт Уокер Буш болон ах Жорж Уокер Буш нар тус улсын Ерөнхийлөгч байсан юм.

tv9.mn


Холбоотой мэдээ