TV8

Responsive image

Монгол улсын хөлбөмбөгийн ахмадын шигшээ баг Франц улсын тамирчидтай тоглоно

2015-06-18

Монгол-Франц улсын хооронд  дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Арсенал” клубын тоглогч асан алдарт хөлбөмбөгчин Роберт Пирес тэргүүтэй францын ахмадын шигшээ баг монголын ахмадын шигшээ багтай маргааш нөхөрсөг тоглолтыг хийхээр болжээ.

Монголын хөлбөмбөгийн ахмадын шигшээ багтай францын алдарт тамирчдаас бүрдсэн ахмадын шигшээ баг маргааш монголын хөлбөмбөгийн талбайд нөхөрсөг тоглолтыг хийх гэж байна. Энэхүү тоглолт болохтой холбогдуулан монголын хөлбөмбөгийн холбооноос хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Манай улсын ахмадын шигшээ багийн тамирчидтай нөхөрсөг тоглолтыг хийх францын багийн тухайд 43 жилийн турш 45 улсад зочлон 81 тоглолтыг хийснээс Монгол улс 81 дэх нь болж байна. “Вэриэтэ” клуб нь 1971 онд байгуулагдаж, энэ жил 44 дэх улирлаа үдэж байгаа туршлагатай баг юм. Бразилийн алдарт “Маракана” цэнгэлдэхэд тоглосон, удаан тоглолтын дээд амжилтыг тогтоож, Гиннесийн номонд бичигдсэн гээд олон содон амжилтыг тогтоож байсан юм. Тэд талбай дээр 35 цаг 2 мин тасралтгүй тоглож дээд амжилтыг тогтоосон юм.

Ахмадын шигшээ багийн тамирчид францын шилдгүүдтэй хэрхэн тоглохыг маргааш харах боломжтой болж байна.

“Арсенал” клубын домогт од Роберт Пирэсээр ахлуулсан 30 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид монголд хүрэлцэн ирсэн байна.Тэд монгол улсын шигшээ багийн тамирчидтай нөхөрсөг тоглолт хийх гэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.

tv9.mn


Холбоотой мэдээ