TV8

Responsive image

Авто тээврийн 90 жилийн ойд зориулсан спортын тэмцээн эхэллээ

2015-06-18

Монгол улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан спортын 4 төрөлт тэмцээн амжилттай боллоо. Тэмцээнд 35 байгууллагын 600 гаруй тамирчид оролцож байна

Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатрын тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ. Тэмцээнд 21 аймаг, Улаанбаатар хотоос 600 гаруй тамирчид оролцож байна. Өнгөрсөн жилийн тухайд энэхүү тэмцээнд Хөвсгөл аймаг түрүүлж байсан юм.

Дөрвөн төрөлт тэмцээнд байр эзэлсэн тамирчдыг бага онооны системээр шалгаруулж шилжин явах цом өгнө. Уламжлалт тэмцээн маргааш үргэлжилж аваргуудаа тодруулна.

tv9.mn


Холбоотой мэдээ