TV8

Responsive image

Элэгний “С” вирусын халдвартай 200 000 хүн Монголд бий

2015-06-19

Монгол улсад элэгний  “С” вирусын халдвартай 200 гаруй мянган   хүн   байдаг  судалгаа байна. Тэгвэл элэгний “С” вирусыг устгах   “Харвони”  эмийг энэ 8-р сараас эхлэн худалдаанд гаргахаар болсон. Энэ дагуу  “С” вирусын халдвартай  иргэд өрхийн эмнэлэгтээ бүртгүүлж эхэлжээ.

 

Дэлхийн зах зээл дээр 94 мянган америк  доллараар худалдаалдаг “Харвони” эмийг  Монгол улс  90 хувийн   хөнгөлөлттэй үнээр  буюу  1 сар хэрэглэх элэгний эмийг  400 америк  доллар  энэ нь  монгол мөнгөөр 750 орчим мянган төгрөг. Харин 3 сарын хэрэглээг нь  1200 америк  доллараар худалдаж авна. “Харвони” эмийг  албан ёсны эрхтэйгээр “Омбол”  компани эмийн сангуудад  нийлүүлнэ. Дээр дурьдсанаар Монголд элэгний  “С” вирусын халдвартай 200 мянган хүн байгаа бол  нэн яаралтай эмчилгээнд орох шаардлагатай 50 гаруй мянган хүмүүсээс эмчилгээг эхлүүлэхээр  салбар яамныхан  тооцоолсон. Энэ дагуу  элэгний “С” вирусээр өвчилсөн, яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай иргэдийн бүртгэлийг  хорооны өрхийн эмнэлэг дээр авч байна.

Элэгний архаг “С” вирустэй иргэд    өрхийн эмнэлэгтээ хандаж шинжилгээ өгөх замаар бүртгүүлнэ. Харин  өрхийн эмнэлгийн мэдээллийг цахим системд оруулах замаар “Харвони” эмийг нэн тэргүүнд хэрэглэх шаардлагатай иргэдийн жагсаалтыг гаргаж  ирэх 8-р  сараас эхлэн  худалдаанд гаргахаар ажиллаж байгаа юм байна.

tv9.mn


Холбоотой мэдээ