TV8

Responsive image

Шүүхэд итгэх иргэдийн итгэл хөдөө орон нутагт өндөр байна

2015-06-19

 “Хөгжлийн эрэлд” судалгааны компани “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” сэдвээр нийслэлийн 9 дүүрэг болон 21 аймагт судалгаа явуулжээ. Үүнд нийслэлээс судалгаанд орсон иргэдийн шүүхэд итгэх итгэл 55 хувьтай байсан бол хөдөө орон нутгаас оролцсон иргэдийн 63 хувь нь шүүхэд итгэдэг гэсэн байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн шинэтгэлийн талаар иргэд олон нийт ямар бодолтой байгаа талаар болон шүүхийн үйлчилгээ иргэдэд хэрхэн хүрч байгааг судалгаа хийжээ. Судалгааг нийслэлийн 9 дүүрэг 21 аймгийн 3000 гаруй хүнээс төлөөлүүлэн иргэд шүүхийн шинэтгэлийг дэмжиж байгаа эсэх шүүгчид нөлөөлөх оролдлого хаанаас гардаг талаар тодруулсан байна. Судалгаа орон нутаг нийслэлд харилцан адилгүй гарсан байна.

Судалгаанд оролцсон иргэдийн 67,1 хувь нь шүүхийн шинэтгэлийн үйл явцыг дэмжиж байгаа гэсэн бол 8,3 хувь нь дэмжихгүй, 24,6 хувь нь мэдэхгүй гэсэн хариулт өгчээ.

Харин шүүгчид нөлөөлөх оролдлого ихэнхдээ хаанаас гардаг вэ гэсэн асуултанд нийслэлээс оролцогчид эрх бүхий албан тушаалтнаас гардаг гэж 100 хувь хариулсан бол хөдөө орон нутгаас оролцогчид 46,7 хувь нь эрх бүхий албан тушаалтан 26,7 хувь нь хэргийн оролцогч нараас 23,5 хувь нь найз нөхөд хамаатан садангаас гардаг байх гэсэн хариултыг өгчээ.

tv9.mn


Холбоотой мэдээ