TV8

Responsive image

Энэ зун олон жилийн дунджаас 1-1.5 хэмээр илүү хална

2015-06-19

Энэ зун олон жилийн дунджаас 1-1.5 хэмээр илүү халах төлөвтэй байгааг холбогдох албаныхан хэлж байна. Өвөл нь цас бага орсон, хавар нь хүйтэн шуургатай байсан учраас ихэнх нутгаар хуурайшилт ихтэй байна. Говийн аймгуудаар  өдөртөө 30-36 хэм хүртэл халах төлөвтэй байна

Тавдугаар сард сэрүүхэн байсан ч ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаарын хэм 25-30 хэм давж байна.  Долоодугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр  ч энэ халалт үргэлжлэх урьдчилсан төлөв гарчээ. Энэ зун олон жилийн дунджаас 1-1.5 хэмээр илүү халах төлөвтэй байгааг холбогдох албаныхан хэлж байна.

Өвөл нь цас бага орсон, хавар нь хүйтэн шуургатай байсан учраас хуурайшилт ихтэй байна. Ялангуяа өнгөрсөн тавдугаар сард сэрүүхэн байсан учраас ихэнх аймгуудад ногооны гарц муу байна.  Баруун болон говийн аймгуудаар бага зэрэг бороо орох боловч газар тариалангийн бүс нутгаар өдөртөө +30 хэмээс буухгүй. Зарим үед +36 хэм хүртэл хална. Энэ хэрээрээ төвийн аймгууд тэр дундаа Орхон, Сэлэнгийн сав газраар хуурайшилт нэмэгдэнэ. Тиймээс үүнтэй холбоотой ой хээрийн гал түймрээс урьдчилэн сэргийлэх болон ард иргэдийг халуун наранд нарших, даралт ихсэхээс сэргийлэхийг анхааруулж байна.

tv9.mn


Холбоотой мэдээ