TV8

Responsive image

“Хавдрын эсрэг үндэсний аян” явагдаж байна

2015-06-19

Хүн амын эрүүл амьдралын зөв хэвшлийг эзэмшүүлэх, хавдар өвчний талаарх мэдээллийг сурталчлах зорилгоор жил бүр “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү аянд Говь-Алтайчууд идэвхтэй оролцож, хавдрын эсрэг нэгдэж байгаагаа илэрхийлсэн байна.

Жил ирэх бүр хүрээгээ тэлж байгаа “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг Хавдар судлалын үндэсний төв, ХААН банк сан, МҮОНТ-ээс хамтран 5 дахь жилдээ зохион байгуулж байна. Говь-Алтай аймагт Хавдар судлалын үндэсний төвийн 12 эмч, мэргэжилтнээс бүрдсэн баг ойрын өдрүүдэд Алтай хотод үзлэг оношлогоо хийж байгаа юм. Үүний зэрэгцээ хавдар өвчний талаар ерөнхий ойлголт өгөх, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт явуулж байгаа нь иргэд олон нийтийн сэтгэлд хүрсэн арга хэмжээ болсныг онцоллоо.

Энэ удаагийн “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд иргэд олон нийтийн хамрагдах боломжийг хангах зорилгоор аймгийн төвийнхнийг багуудын өрхийн эмнэлгээр нь бүртгэн оруулж байгаагийн дээр хөдөө сумуудыг хуваарь гарган үйлчлүүлж байгаа юм.

 

tv9.mn


Холбоотой мэдээ