TV8

Responsive image

XIX-XX зууны монголын түүхийг олон улсын эрдэмтэд онцоллоо

2015-06-19

XIX зууны сүүлч, XX зууны эхэн үед олон улсын эрдэмтдийн баг ирж, судалгаа явуулж байсан. Энэхүү судалгаанд төв ази тэр дундаа манай улс ямар түүхэн мөрөө үлдээснийг аялагч, эрдэмтэд түүхийн баримтаар онцлох юм байна.

Аливаа улсын түүхийг хойч үедээ үлдээхэд эрдэмтэн болоод аялагчдын нөлөө чухал байдаг. Тиймээс 19-20 зууны үед манай улсад судалгаа хийсэн эрдэмтэд болоод аялагчдын үлдээсэн эх сурвалжийг үндэслэн, тэдний нүдээр монголын түүхийг тольдох эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно. Хуралд Унгар, Швед, Солонгос, Орос, Өвөрмонголын судлаач эрдэмтэд илтгэл тавьж, шинэхэн сурвалжуудаар эрдэмтдийн сонорыг мялаана.

Энэхүү судалгаанд Ноён уулын түүхээс авахуулаад, шашны зан үйл, яруу найраг, урлаг соёлын түүхэн хэлхээ, монгол бичгийн талаарх хэд хэдэн баримтуудыг дэлгэн, сонирхолтой илтгэлүүдийг монгол судлаач эрдэмтэд өөрсдөө илтгэх юм байна.

tv9.mn


Холбоотой мэдээ