TV8

Responsive image

ОХУ НАТО-г шүүмжиллээ

2014-12-29

Украин улсыг НАТО “дайны шугам буюу галын шугамаар ашиглах гэж байна” гэсэн утгатай мэдэгдлийг ОХУ-ын зүгээс тайлбарлалаа НАТО-д элсэх талаар Украины эрх баригчид энэ долоо хоногийн эхээр мэдэгдэж байсан. Тэгвэл энэ үйл явдал нь Украин улсаар зүгээр л тоглож орхино гэж ОХУ- ын зүгээс мэдэгдэж байна. Учир нь Украины газар нутаг чухал болохоос биш Украины ард иргэдийг нутаг нэгтэй, хэл нэгтэй ОХУ-аас тусгаарлаж авч, хооронд нь хагаралдуулж яах гэж байгаа талаар ОХУ Украины өмнөөс харамсаж байгаагаа өгүүлэв. Өөрөөр хэлбэл, НАТО-д элсэнэ гэдэг зүгээр нэг шийдвэр биш. Энэ бол газар нутгаар дамжуулан ОХУ руу заналхийлсэн НАТО-гийн бодлого гэдэг нь илт гэдгийг холбогдох мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа. Хүйтэн дайнаас хойш хамгийн хүнд нөхцөл байдал дээр тулж ирээд байгаа энэ хоёр улсын хувьд Украин галын шугам, хавчуурга орон болно гэдгийг ухаарахгүй байгааг зарим хүмүүс гайхаж байгаа юм. Эсвэл Украины төр засагт АНУ-ын туршуулууд, төр засгийг үймүүлэгчид гарx ирээд байгаа юм уу гэсэн асуулт хэвлэлээр цацагдах боллоо.


Холбоотой мэдээ