TV8

Responsive image

Гацууртын ордын асуудал хоёр дахь удаагаа буцлаа

2015-06-19

Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудал УИХ-аар хэлэлцэгдэж эхэллээ. Өмнө нь хорин хувь байх асуудал яригдаж байсан боловч буцаагдсан. Тэгвэл энэ удаад 34 хувь болгон оруулж ирээд байгаа юм. Гэхдээ УИХ-ын гишүүд энэ асуудалд ерөнхийдөө шүүмжлэлтэй хандаж байна.

Гацууртын ордод төр хэдэн хувь эзэмших вэ гэдэг асуудал сүүлийн үед улс төрчдийн гол сэдэв болоод байгаа. Өмнө нь 20 хувийг төр эзэмшинэ гэж нэг удаа оруулж ирээд дэмжлэг авалгүй буцаасан. Харин энэ удаад хуульд байх хамгийн дээд хэмжээгээр буюу 34 хувийн босго тогтоож орж ирж байна. Гэхдээ 34 хувьдаа тохирох АМНАТ-ыг авах хувилбар яригдаж байгаа нь дэмжлэг авсангүй. Гол нь энэ хууль цаанаасаа захиалгатай, удаа дараа энэ мэтчилэн орж ирж байгаа нь эрх ашгийн зөрчилтэй гэж үзэж байгаа юм.

Хүннүгийн үеийн булш бунхан өнгөн хэсэг буюу 2-4 метрт байхгүй гэсэн дүгнэлт гаргасан боловч уламжлал болон шинжлэх ухаанаас аваад үзвэл 15-30 метрийн гүнд, мөнх цэвдэгт байдаг юм байна. Хөрөнгө оруулагч талаас археологийн олдвор хамгаалах төсөл хэрэгжүүлж, паленталогийн мониторинг хийхээр болсон байна. Гэхдээ 20 мянган хүний өргөдөл ирснийг үгүйсгэж болохгүйг ч мөн сануулсан.

Одоо бол ухах ухахгүй, ашгийн хувь хэмжээ ярих асуудал биш. Харин эхлээд төр хэдэн хувиа эзэмшихээ тогтоох ёстой гэж үзэж байна. Баталж чадвал дараагийн алхмаа шийднэ гэж байгаа боловч нөөц ашигласны тусгай татварыг 1,7 хувиас 3 болгож өсгөнө. Хэрвээ 34 хувиа эзэмшвэл 254,3 сая ам доллар, 3 хувийн нөөц ашигласны татвар авбал 265,3 сая ам доллар олох юм. Гэхдээ энэнээс илүү боломж, хувилбар байгааг  гишүүд хэлж байна.

Ингээд үдээс хойших хуралдаанаар асуудлыг хэлэлцэхээр болсон боловч ЗГ-ын 10 сайд байсангүй. Асуудалд хариуцлагагүй хандсан энэ үйлдлээс нь болж УИХ Гацууртын ордод төрийн хувь эзэмшил тогтоох асуудлыг хүлээж авсангүй. Ийнхүү Гацууртын асуудал хоёр дахь удаагаа буцлаа.

tv9.mn

 


Холбоотой мэдээ