TV8

Responsive image

“Шүүхийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт орсноор 151 сая төгрөгөөр төсөв нь нэмэгдэнэ

2015-06-19

Шүүх байгууллагыг иргэдэд ойртуулах шинэчлэл хийж байгаа нэрээр тойргийн шүүхүүдийг бий болгосон. Гэвч энэ чирэгдэл үүсгэж байгаа гомдлоос үүдэн Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гаргаж 7-р сарын 1-нээс тойргийн шүүх байхгүй болно. Үүнээс өмнө амжин хуулиа өөрчлөх шаардлага бий болоод байна.

Шүүхийн шинэчлэл зарим талаараа нүдээ олсон гэдэг магтаал байдаг. Гэхдээ энэ магтаал шүүгчид хамаатай болохоос иргэдэд хохиролтой байна гэдэг асуудал яригддаг. Шүүхийн шинэчлэлээр олон хаяг бланк солигдож шинэчлэлд зориулагдсан зардал их гарсан. Гэвч одоо дахиад л хаяг байршил, албан тэмдэглэгээгээ солих болж байна. Үндсэн хуулийн цэцээс гарсан дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн учраас 7-р сарын 1-нээс дүүргийн шүүх, тоон нэртэй шүүхүүдээс татгалзах ёстой болж байгаа юм.

Долоодугаар сарын 1-нээс өмнөх хууль хүчингүй болох учраас УИХ шуурхайлах ёстой. Гэхдээ ингэж шуурхайлах нь эргээд үр дүнгүй хөрөнгө зарах асуудал болох вий гэсэн болгоомжлол байна. Ер нь бол хийгдэж байгаа өөрчлөлт нь шүүгчид иргэдэд хүрч үйлчилдэг хэлбэрт шилжиж,  харин тоон тоотой шүүхийн нэр нь үгэн хэлбэрт шилжиж байна.

Асуудал магадгүй дахиад Үндсэн хуулийн цэц дээр очих боломжтой. Энэ нөхцөл одоогийн орж ирсэн хуулийн өөрчлөлтөнд байгааг гишүүд сануулж байна. Гэвч сануулсан гишүүд нь зөнч мэргэнээрээ дуудагдах болжээ.

Ямарч байсан өмнө иргэд давж заалдахдаа нэг аймгаас нөгөө аймаг хүртэл явдаг байсан бол одоо шүүгч нь аймагт нь очиж шүүн таслах үйл ажиллагаагаа явуулах юм байна. Нэг ёсондоо Ховдоос Баян-Өлгийд шүүгч нь өөрөө очно. Ингэж шүүгч нар томилолтоор очиж ажиллах үйл явцад 151 сая төгрөг төсөв дээр нэмэгдэж сууна. Гэхдээ цэцэд унах магадлал байгааг гишүүд сануулж байгаа бодоход магадгүй 9-р сард дахиад өөрчлөлт хийж, хаяг сольсон бөөн зардлын асуудал яригдах нь бололтой.

tv9.mn

 


Холбоотой мэдээ