TV8

Responsive image

Нийслэлд 40 000 өрх түрээсийн байранд амьдардаг

2015-06-22

Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн  шаардлыг  хангаж  орон сууц  худалдан авах боломжгүй иргэдийг  орон сууцжуулах зорилгоор “Түрээсийн орон сууц”  хөтөлбөр хэрэгжих юм. Хөтөлбөрийг   2015-2021   онд хэрэгжүүлж  нийслэлд  16000  аймгийн төвүүдэд  4000 айлын түрээсийн  орон сууцны сан бүрдүүлэхээр  төлөвлөөд байна.

Улсын хэмжээнд  40  мянган өрх орон сууц түрээслэн амьдарч байна гэсэн судалгаа гарчээ. Шинэ орон сууцнууд баригдаж байгаа  хэдий ч борлуулалтгүй байгаа шалтгаан нь иргэд өндөр үнэтэй орон сууцыг авч дийлдэггүй  банкны өндөр шалгуурыг давж чаддаггүй учир  хүн бүр орон сууцтай болох зорилгоо биелүүлж чадахгүй байна. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд, харж хандах үр хүүхэдгүй ахмад настан, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр орон гэргүй болсон айл өрхүүд, ажил амьдралын гараагаа эхлүүлж байгаа залуу гэр бүлүүд, орон нутгаас төв суурин газарт түр хугацаагаар ирж ажиллаж, суралцаж буй оюутнууд, ажиллагсдын түр амьдрах орон байрны асуудлыг төрөөс шийдвэрлэх шаардлагын дагуу “Түрээсийн орон сууц хөтөлбөр” үр дүнгээ өгнө салбар яамнаас тооцоолжээ.

Орон нутагт 60-аас доошгүй, Улаанбаатар хотод 800-аас доошгүй орон сууцыг хоёр жилийн хугацаанд барихаар төлөвлөсөн байна. Одоогоор 300 айлын орон сууц ашиглалтад орж, оршин суугчид нэг ам.метрийн түрээсийн төлбөрт 3000 төгрөг төлөн, амьдарч байна. Тэгвэл  2015 он дуусахаас өмнө 396 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа  юм байна.  

tv9.mn


Холбоотой мэдээ