TV8

Responsive image

“Монгол болон Төв Ази” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

2015-06-22

Шведийн алдарт аялагч-эрдэмтэн, зураач Свэн Хединий мэндэлсний 150 жилийн ойг тохиолдуулан “Монгол болон Төв Ази” олон улсын эрдэм шинжилгээний хурал  Монгол улсын боловсролын их сургуульд боллоо. Түүнчлэн  аяллын багийнхны XIX зууны сүүлч, XX зууны эхээр Төв Азид, тухайлбал монгол нутагт хийсэн аяллын түүхэн зургууд дэлгэгдлээ.

Шведийн алдарт аялагч-эрдэмтэн, зураач Свэн Хединий мэндэлсний 150 жилийн ойг тохиолдуулан  түүний аяллын багийнхны XIX зууны сүүлч, XX зууны эхээр Төв Азид, тухайлбал монгол нутагт хийсэн аяллын дурсгалд зориулсан эрдэм шинжилгээний хурал түүхэн зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ. Эдгээр түүхийн баримтууд нь  тухайн үеийн монголын түүх, үндэстэн ястны амьдрал, аж ахуй, хэл, соёл, шашин шүтлэгийг үнэ бодитоор гаргаж ирэхэд үнэтэй хувь нэмрээ оруулах юм.

Энэхүү хурлыг зохион байгуулснаар гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачдыг нэгтгэх, тэдний хооронд ажил хэргийн холбоо тогтоох боломж олгохыг зорьж байна. Хурлын үеэр Свэн Хединий намтар, зургийн үзэсгэлэн мөн “Монгол туургатан” оюутны урлагийн тоглолт зэрэг үйл ажиллагаа зохиогдсон юм.

tv9.mn


Холбоотой мэдээ