TV8

Responsive image

“1000 айлын орон сууц” хөтөлбөр Өмнөговь аймагт 75 хувьтай явагдаж байна

2015-06-22

Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа “1000 айлын орон сууц” хөтөлбөр Өмнөговь аймагт 75 хувьтай явагдаж байна. Энэхүү хөтөлбөр 2013 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд  700 гаруй орон сууц ашиглалтанд орсон байна.

Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа “1000 айлын орон сууц” хөтөлбөр Өмнөговь аймагт 75 хувьтай явагдаж байна. Энэхүү хөтөлбөр 2013 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд  700 гаруй орон сууц ашиглалтанд орсон байна. Барилга байшингууд нь баригдаад ашиглалтанд орсон хэдий ч иргэдийн худалдан авах чадвар муу байгаагаас шалтгаалан орон сууцнуудын борлуулалт хангалтгүй иргэд худалдан авч чадахгүй байгаа гэнэ.

Энэ жилийн хувьд нэмж 300 айлын орон сууц ашиглалтанд орох бөгөөд энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 8 тэрбум гаруй төгрөгний санхүүжилтийн дэмжлэг үзүүлж үүнээс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн 2014 онд 320 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулаад байгаа юм байна.

tv9.mn


Холбоотой мэдээ