TV8

Responsive image

Давос-ын чуулган дээр ОХУ-ын Гадаад бодлогыг танилцууллаа

2015-06-22

ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин олон улсын томоохон агентлагуудын сэтгүүлчидтэй уулзахдаа Оросын гадаад бодлогын чиг хандлагын талаар илтгэл тавьсан юм. Энэ үеэр тэрбээр ОХУ түрэмгийлэгч, түүнчлэн хүчирхэг гүрэн болох бодлого баримталж байгаа гэдгийг үгүйсгэв. Харин тэрбээр Москва олон улсын хамтын нийгэмлэгийн бүх гишүүдтэй эрх тэгш харилцаатай байхыг эрмэлздэг гэдгийг онцлон тэмдэглэв. Путины хэлснээр Москва өөрийн эрх ашгаа илүү тууштай, эрчимтэй хамгаалж эхэлснээс хойш ОХУ-ын гадаад бодлоготой холбоотой асуудлууд гарч эхэлжээ. АНУ-ын эрх баригчдын үйлдэл шинэ хүйтэн дайн эхлүүлэхэд хүргэнэ гэв. "Асуудлын гол нь АНУ бидний ашиг сонирхолтой огт санал нийлэхгүйгээр өөрийн шийдвэрээ тулгадаг. Бидэнд юу хэрэгтэй, юу сайн гэдгийг Америк мэддэг гэх бодлого асуудал үүсгэж байгаа юм” гэж хэллээ Путин. Гэсэн хэдий ч дэлхий нийтийн өмнө тулгарсан асуудал Орос, АНУ-ын хоёр орны харилцааг сайжруулахад туслах болно гэж найдаж буйгаа Путины илтгэлийн гол сэдвийн нэг бол Украйны нөхцөл байдал байсан юм. Ерөнхийлөгч Украйны хямралыг өдөөгч Орос биш, харин барууны орнууд байсан гэдгийг энэ үеэр дахин хэллээ. Путин Украйны зүүн бүс нутагт гал зогсоох хэлэлцээг хэрэгжүүлэхийг талуудад уриалсан юм.

tv9.mn


Холбоотой мэдээ