TV8

Responsive image

Цөмийн хөтөлбөрийн төлөөлөгч Сөүлд газардлаа

2014-12-29

Цөмийн эрчим хүч, цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг хянадаг гэх АНУ-ын тусгай төлөөлөгч Глин Дэвис өчигдөр Сөүл хотноо газарджээ АНУ-ын тусгай төлөөлөгч Глин Дэвис Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, бөмбөг болон туршилтыг хариуцан ажилладаг нэгэн. Тэрээр өчигдөр Сөүл хотод газардаж, сөрөг хүчний тэргүүн Ван Жо Кок болон Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Юн Буюн Си нар түүнийг хүлээн авч уулзсан байна. Тэд ийнхүү хоёр дахь удаагаа уулзсан байна. Талууд өнөөдөр уулзаж Хойд Солонгосын асуудлаар ярилцах бөгөөд цаашид хэрхэх талаар хэлэлцэх юм байна. Глин Дэвис: “Цөмийн бөмбөггүй бүс нутаг болон аюулгүй байдал гээд улс орнууд хариуцлага хүлээдгийн адил Хойд Солонгос өөрсдийн хариуцлагыг хүлээх, ухамсарлах хэрэгтэй” хэмээн ярьжээ. Сүүлийн таван жилийн хугацаанд АНУ, Хятад, Япон ОХУ болон хоёр Солонгосын талууд зургаан улсын хамтын уулзалт, хэлэлцээрийг хийх төлөвлөгөөтэй байсаар өдийг хүрсэн. Тиймээс магадгүй өнөөдөр Глин Дэвис Хойд Солонгосыг уулзалтанд дуудах эхлэлийг хийж байгаа ч гэх ажиглагчид байгаа юм. Хойд Солонгосын хувьд 2006, 2009, 2012 онд тус бүр цөмийн бөмбөг, баллистик пуужин туршиж үзсэн. Тиймээс ирэх 2015 оны хавар Хойд Солонгос дахин баллистик пуужин туршихгүй гэхийн баталгаа байхгүй юм. Бүс нутгийн орнууд сэрэмжтэй байх нь зүйтэй. Хамгийн сүүлийн удаагийн буюу 2012 оны туршилтаас болж Хятад Хойд Солонгостой харилцаагаа зогсоож, бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлэлсэн гэх байр суурийг илэрхийлсэн удаатай.


Холбоотой мэдээ