TV8

Responsive image

Обама арьс өнгөний үзлийг үгүй болгохыг уриалжээ

2015-06-22

Европын Холбооны удирдлагууд Грекийн өрийг тойрсон асуудалд нэг мөсөн, шийдвэртэй алхам хийхийг уриалж, яаравчлуулсан байна. Брюсельд болсон уулзалтад Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Грекийн өр зээлийн тухай “Бүгд нэг байр суурьтай байх ёстой” гэсэн юм. Евро бүсийн орнууд Алексис Ципрасыг ойрын хугацаанд 1.6 тэрбум еврогийн өрийг буцаан төлөхийг яаравчлахыг хүссэн юм. Грек улс энэ мэт өр зээлийн эргэн төлөлтийг тойруулж, удаасаар дөрвөн жилийн нүүр үзсэн гэж зарим орны төлөөлөгч хатуу мэдэгдэв. Грек энэ 6-р сар дуусахаас өмнө өр зээлийнхээ эхний багцыг зайлшгүй төлж дуусгах ёстой бөгөөд Евро комисс, ОУВС, Европын Төв банк зэрэгт нийтдээ 7.2 тэрбум еврог энэ сарын эцэс гэхэд төлж, тушаах шаардлагатай. Хэрэв төлөхгүй бол Грекийн эсрэг эргэн төлөлтийн хатуу бодлого баримтлах болсноо Евро комиссын удирдлагууд Брюсель дэх уулзалтын үед мэдэгдлээ.

tv9.mn


Холбоотой мэдээ