TV8

Responsive image

MERS вирусийн халдвар авсан хүний тоо 169-д хүрчээ

2015-06-22

БНСУ-д дэгдээд буй Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу MERS вирусийн халдвар авсан гурван шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр тус вирусээр 27 хүн амиа алдаж, нийт халдвар авсан хүний тоо 169 болсон хэмээн “Ёнхап” агентлаг мэдээлж байна. Тус вирусээр өвчилсөн хүмүүсийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан БНСУ-ын хоёр эмнэлэг MERS вирусийн халдвар авсан өвчтөнүүдэд туршилтын эмчилгээг хийж эхэлсэн юм. Тодруулбал өвчтнүүдэд вирусийн эсрэг сийвэнгийн эмчилгээг хийх аж. Үхлийн аюултай бусад өвчнийг эмчлэхэд үр дүнтэй болох нь тогтоогдсон тус эмчилгээнд халдвартай тэмцэж, эдгэрсэн өвчтөний цусыг ашигладаг юм.Одоогийн байдлаар сайн дурын хоёр хүн туршилтын эмчилгээнд хамрагджээ. БНСУ-ын ерөнхийлөгч Пак Кын Хегийн дэмжлэгийн чансаа үзүүлэлтийнхээ  түүхэнд хамгийн доод хэмжээ хүртэл уналаа. Титэм вирусийн тархалт ерөнхийлөгчийн чансааг унагалаа хэмээн олон нийтийн санал асуулгын  Gallup  албаны Солонгосын  салбар мэдээлжээ. Судалгаанд оролцогчдын 29 хувь нь төрийн тэргүүнээ дэмжиж байгаагаа илэрхийлсэн  нь хоёр долоо хоногийн өмнөх үзүүлэлтээс нь 10 хувиар доошилсон хэрэг ажээ. Ерөнхийлөгчдөө дургүйцэгсдийн хувь  61-д хүрч, гурван хувиар ахисан байна.  Өвчнийг таслан зогсоохын тулд төрийн тэргүүн болон засгийн газар нь хойрго хандсан гэж иргэд үзжээ. Одоо титэм вирусийн халдвараар 24 хүн нас барж, 166 хүн халдварлаад байна.

tv9.mn


Холбоотой мэдээ