TV8

Responsive image

Буудлагын насанд хүрэгчдийн УАШТ үргэлжилж байна

2015-06-22

Монголын буудлага спортын насанд хүрэгчдийн УАШТ Дархан-Уул аймагт үргэлжилж байна. Энэ жилийн тэмцээнийг хөдөө орон нутагт зохион явуулснаар буудлагын спортоор хичээллэх залуучуудын тоо нэмэгдэх, хөдөө орон нутагт буудлагын спорт эрчимтэй хөгжихөд сайн талтай юм.

Буудлага спортын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймгийн Дархан хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд эхэллээ. Тус тэмцээнд “Алдар”, “Хүч”, Хангарьд” клуб болон Орхон, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг зэрэг 15 байгууллагын 150 гаруй тамирчин цэц мэргэнээ сорьсоор байна. Тэмцээний эхний өдрүүдэд хийн урт бууны эрэгтэй, эмэгтэй, 10 метрийн хийн гар буу, 25 метрийн спорт гар буу болон 50 м гурван байдлаас буудах дасгалууд болж, аваргууд тодорлоо. Хорин таван метрийн спорт гар бууны дасгалд ОУХМ Т.Баярцэцэг түрүүлж, ОУХМ Ц.Мөнхзул, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа нар удааллаа. Харин хийн урт бууны эрэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Н.Баяраа түрүүлж, Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Бишрэл нар удаах байруудад шалгарлаа. Харин эмэгтэйчүүдийн ангилалд "Рио-2016" олимпийн наадамд оролцох эрхээ өвөртлөөд байгаа ОУХМ Г.Нандинзаяа түрүүлж, ОУХМ Ч.Нарантуяа, Г.Хоролсүрэн мөнгө, хүрэл медалийг хүртжээ. Хийн гар бууны төрөлд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Даваахүү түрүүлсэн бол, “Хүч” спорт хорооны тамирчин Бадамгарав, “Алдар” спорт хорооны тамирчин Ганцоож нар удааллаа. Харин хэвтээ байдлаас 60 сум буудах дасгалд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ  Ч.Нарантуяа тэргүүлж, Техник спортын төв, “Снайпер” клубын тамирчид болох Хоролсүрэн, Заяа нар удаах байруудад шалгарлаа. Буудлага спортын насанд хүрэгчдийн УАШТ 50 метрийн гурван байдал, 50 метрийн сонгомол гар буу болон 50 метрийн дасгалууд болж, улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөнө.

tv9.mn


Холбоотой мэдээ