TV8

Responsive image

Хан-Уул дүүргийн 16-р хороонд биеийн тамирын цогцолбор баригдлаа

2015-06-22

Дүүргүүдэд биеийн тамирын цогцолбор хомс байдгаас хамааран ирээдүйн олимп, тив, дэлхийн шилдгүүдийг бэлдэх заал талбай байхгүй байгаа талаар ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нар удаа дараа хэлж байсан. Тэгвэл ХУД-ийн 16-р хороо өөрийн гэсэн талбайгаа засаж тохижуулан биеийн тамирын цогцолбортой болсон байна.

ХУД-ийн 16-р хороонд биеийн тамирын цогцолбор ашиглалтанд орсон нь иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, цаашлаад хүүхэд залуучуудыг спортод бэлдэхэд тустай ажил болсон байна. Хөлбөмбөг, сагсан бөмбөг, усан бассейн гээд биеийн тамирын энэхүү цогцолборыг бүтээн байгуулахад  нийт  төгрөг зарцуулагджээ.

Дүүрэг бүрт биеийн тамирын цогцолбор үүд хаалгаа нээвэл хүүхэд залуучууд спорт сонирхох нь ихсэж, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх нь энэ бүтээн байгуулалтаас харагдаж байна. Мөн үүнийг дагаад иргэдийн дунд спорт хөгжих нь олон талаар сайн үр дагвартай билээ.

tv9.mn

 


Холбоотой мэдээ