TV8

Responsive image

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил дууслаа

2015-06-22

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил ерөнхийдөө дууссан байна. Энэ жилийн хувьд цэнгэлдэх хүрээлэнд 1 тэрбум 200 сая төгрөгийн өртөгтэй хиймэл зүлэг тавьж, урсгал засваруудыг хийжээ.

Төв цэнгэлдэх хүрээлэн баяр наадмын өмнө өнгө засаж урсгал засвар хийлээ. Энэ жилийн тухайд олон шүүмжлэл, маргааныг дагуулаад байгаа хиймэл зүлэг тавигдаж дууссан байна. Нэг үгээр хэлбэл улсын баяр наадам болохоос 10 гаруй хоногийн хугацаанд дууссан учир эрсдэлтэй гэж үзэж байгаа бөхчүүдийг орой үдэш аль ч цагт хүрч ирж туршилтын барилдааныг хийх боломжтой гэж хэлж байна.

Битүү цементэлсэн талбайг 5 см зүлгээр хучиж, резенин зөөлөвчийг дэвсэж өгсөн нь эрсдэлийг бага ч гэлээ бууруулж байгаад зүлгийг оруулж ирж тавьсан ажилчид тооцож байна.

Улсынхаа баяр наадмаар хөлбөмбөгийн талбайд үндэсний бөхийн барилдаанаа хийх нь хэр оновчтой вэ гэдэг дээр анхаарлаа хандуулах цаг болжээ.Үүнийг дагаад Хүй 7 худагт наадмын цогцолбор барих асуудал давхар сөхөгдөж байгаа.Үнэхээр цаашид төв цэнгэлдэх нь хувийн тоглолтыг хийж үндэсний хэв шинжийг алдагдуулахад хүрч байгаагаас хойш хийгдэхээр яригдаж байгаа шинэ цогцолборыг хэн нэгний халаасанд бүү хийчихээсэй гэж төрийн дээд албан тушаалтнаас хүсэх ард иргэд олон  байна.

tv9.mn

 


Холбоотой мэдээ